2016-03-05
Милагийн тэр шөнийн бодол
 Мила тэр өдрийн шөнө бараг унтсангүй. Өнөөдөр ямар ч асуудалгүй,бүр өмнөх жилийн эхнээс хамаагүй илүү үүргээ давуулан биелүүлсэн ч сэтгэлийг нь ямар нэгэн зүйл нухаж зовоосоор үүр цайлгасан гэхэд болно.
"Мэдээж,энэ бүхэн Лиззитэй л холбоотой" ингэж л бодсоор байтал,түүний тухай илүү ихийг мэдэхийг хүсэл нь тэнгэрт тулж байсан ч тэр өглөөний инээдийг бодохоор л дотор нь зарсхийх шиг. Яагаад бяцхан амьтаны инээдээс тэгж их жийрхэх болсоноо ч өөрөө ойлгосонгүй. Магадгүй түүнд олон жилийн өмнөх өөрийг нь санагдуулсан болохоор уу? эсвэл тийм жаахан хүүхэд,бас өөр талаас харж үзвэл тийм чинээлэг айлын язгууртан угсааны хүүхэд яагаад тэгж төрсөн ижийдээ зэвүүцэх болсон талаар мэдэхийг хүссэн өөрийнхөө бодолоос болж уу? гэдгийг ялгаж салгахад нэг шөнийн хугацаа хангалтгүй байжээ. 
Лиззи...дэндүү хөөрхөн,өндөг шиг өөгүй царайтай,биеэ авч явах байдал,яриа хөөрөө нь яг л насанд хүрсэн хүн шиг. Хэтэрхий төгс 6 настан. Хичээл заахад сурах ёстой зүйлсийнхээ талыг өмнө нь үзчихсэн байсныг яана. Цоо ширтэх хараанд нь далдичаад золтой л ангиасаа гараад явчихаагүй боловч хичээл дуусахад тэр нэвт шувт хөлөрсөн байжээ. Цовоо сэргэлэн бус бүрэг дуугүй ч биш , зүгээр л түгжээтэй гоёмсог бяцхан хайрцаг мэт тэр охины эгдүү төрүүлэм инээмсэглэл ижийнхээ гараас хөтлөөд сургуулиас гарах тэр л мөчид сарнин алга болсон билээ.Яагаад гэдгийг бүхнийг хөндлөөс чимээгүй ажиглан сууж асан анги удирдах багш нь ч мэдэхгүй.
Зүгээр л багваахай цэцгийг үлээхэд олон хөөрхөн цагаан цэцэгс нь хийсээд хаашаа ч юм нүүчихдэг шиг л алга болсон аж. 
Мила энэ бүхнийг бодсоны дараа Лиззиг ямар нэгэн зүйлтэй зүйрлэх гэж нилээд үзлээ...
Дэлхий ертөнц дээрх бүхий л амьтдыг мэдэхгүй учир толь бичигнээс ч хайж үзэв. Ердөө л нэг бусдаасаа өөр бяцхан охинтой адилхан амьтан олох яагаад ингэж хичээгээд шөнийн 4 цагт толь бичиг ухаад сууж байгаагаа Мила өөрөө ч ойлгоогүй гэдэгтэй зохиогч миний бие мөрийцхөд ч бэлэн байна. Тэр түүнтэй адил төстэй ямар ч амьтан ямар ч эд зүйл олж чадаагүй учир зүгээр л цонхоороо харагдах оддыг ширтэж хэсэг суулаа. Алсад анивчин гялтганах үзэсгэлэнтэй одод. Хэтэрхий төгс. Яг л түүн шиг. 
Энэ адал явдалтай шөнийн туршид тэрээр нэг л дүгнэлтэнд хүрсэн юм. Тэр үүнийгээ тэмдэглийн дэвтэр дээрээ бичлээ.
Шинэ дааж авсан анги минь бусадтай огтхончгүй адилгүй ба энэ дүгнэлтэнд хүргэсэн цор ганц хүчин зүйл бол ердөө л "Purly" (энэ бол Милагийн Лиззид өгч чадах хамгийн тохиромжтой нэр байсан бөгөөд түүнийг сувдтай адилтгах нь өөрт нь ч таалагдсан гэдэгт би итгэлтэй байна) Өнөөдөр,би амьд "сувдан хүүхэлдэй"тэй уулзлаа.Тэр өнөөдрөөс миний бяцхан сувдхан болох болно...
Бичсэн: LuCia | цаг: 21:09 |
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих


Энэ бичлэг нийт 10 удаа уншигдсан.



:-)
 
xaax